Франц хэлтнүүдийн баяр гэж юу вэ? // Ярилцлага
Франц хэл сурч буй оюутан залуус, сонирхогчдын дуртай баярын нэг бол яах аргагүй La fête de la Francophonie юм. Тэмцээний тухай жил жилийн оролцогчид юу гэж тодорхойлсон тухай танилцацгаая.
- Франц хэлтнүүдийн баяр гэж юу вэ ?
- Тэмцээнд оролцсоноор юу сурч авсан бэ ?
- Франц хэлтнүүдийн баярын бусдаас ялгарах онцлог юу вэ ?
- Франц хэлтнүүдийн баяр гэж мэддэггүй байж байгаад манай найз дууны тэмцээнд нь оролцоод үз гэж зөвлөсөн юм. Би өөрөө дуулах сонирхолтой боловч өөртөө тийм ч итгэлтэй биш. Бас Франц хэл дөнгөж сурч байгаа болхоор дуудлага ч сайн биш. Зүгээр дууг нь сураад оролцоод үзье гэж бодоод оролцсон. Энэ баярын хувьд хэл сурах гэж байгаа хүмүүсийг илүү урамшуулж, идэвхжүүлэх ач холбогдолтой юм шиг санагдлаа.
- Франц хэлтнүүдийн баяр нь франц хэл сурч буй хүмүүсийг илүү үр дүнтэйгээр суралцахад нь туслаж байгаа юм байна гэж бодогдсон. Энэ баярт оролцоод франц хэлийг анхан шатнаас илүү сурахыг хүслээ.
- Энэ тэмцээнийг олон хүн мэддэггүй. Франц хэлтэй хүмүүсийн дунд болдог болохоор бүр илүү чанартай зохион байгуулагдахаас гадна, хэл сурч байгаа хүн бүрт маш том боломж олгож, өөрийгөө нээж, шинэ зүйлийг туршиж үзэхэд нь дэмжлэг үзүүлэхүйц, үр дүнтэй тэмцээн байна.
- Анх удаа оролцож байгаа учраас франц хэлтэй бүх хүмүүс нэгэн өдөр уулзаад хөгжилдөж байгаа юм шиг санагдсан. /инээв/ Удаан тааралдаагүй найзуудаараа хамтдаа цуглаад жилийн хугацаанд юу болсон талаар хоорондоо хуваалцаж ярьдаг шиг бие биедээ хэр сайжирснаа харуулж байгаа юм шиг.
- Миний хувьд дуу болон уран уншлагын тэмцээнд оролцож байна. Тэмцээндээ өдөр бүр тууштай бэлдсээр байгаад бэлдсэний хүчинд дуудлага минь ч сайжирсан. Мөн үгсийн баялаг нэмэгдэж, сайжирч байгаагаа мэдэрч байгаа шүү.
- Шагнал нь маш онцлог. /илүү их инээв/ Франц хэлээ үргэлжлүүлэн сурахад урам зориг ихээр өгч байгаа. Заавал шагнал гэлтгүй тэмцээний дараа үлдэх тэр мэдлэг хэсэгхэн хугацааны дотор ийм ихээр өөрчлөгдөж буйгаа мэдэрч , өөрөөрөө бахархах, хүрээллээ тэлэх боломжтой байдгаараа онцлог. Одоо тохиолдоод буй нөхцөл байдалд зарим зүйлсийг бүрэн дүүрэн мэдэрч чадахгүй байгаа нь харамсалтай.
- 2020 онд анх удаа энэхүү баярын тухай сонсоод хурдхан оролцох юмсан гэж хүлээж, догдолж байлаа. Хэл сурахад орчин юу юунаас илүү байдгийг хөл хорионы үеэр илүү их ойлгож байна. Франц хэлтнүүдийн баяр нь хэл сурч буй хүмүүсийг илүү ойртуулж, харилцах боломж олгодог гэж боддог. Мөн түүнчлэн жил бүр нэг түвшин ахих шат болж өгдөг.
- Энэ жил бол Франц хэлтнүүдийн баярт оролцож буй миний анхны жил.“10 үгээр наадья” тэмцээнд оролцож байна. Үгсийн сан, хэл зүйн тал дээрээ илүү сайжирсан. Өдөр тутмын болон өргөн хэрэглээний үг хэллэгээс илүү сонирхолтой үгс байгаа нь хичээл зүтгэл нэлээд шаардлаа.
- Франц хэл сурч байхад тохиолдож байгаа хамгийн сайхан баярт үйл явдал. Оролцож буй бүх хүмүүст өгөөжтэй байдгаараа онцлогтой. Тэмцээн танхимаар зохион байгуулагдсан бол бүр илүү үр өгөөжтэй байх байсан гэдэгт итгэлтэй байна.
Эцэст нь хэлэхэд зохион байгуулагч, багш нарын ачаар энэ жил онлайнаар тэмдэглэж байгаад үнэхээр их талархаж байна.
- Франц хэл сурч хүмүүст зориулагдсан маш олон гайхалтай боломжуудыг нээж өгдөг баяр. Баярын хүрээнд франц улсын соёл, урлагыг таниулсан үйл ажиллагаа, арга хэмжээ, уралдаан тэмцээийг жил бүрийн 3 дугаар сарын туршид зохион байгуулдаг.
- Франц орны баялаг түүхийн талаар илүү их мэдэж авлаа. Хоёр жил дарааллан тэмцээнд орохдоо хариуцлага гэдэг маш чухал зүйл гэдгийг ойлголоо. Зүгээр нэг тэмцээн гэсэн бодлоор хэнэггүй байж, цагийг нь тулгаж болохгүй. Хамгийн гол нь багш нараасаа нэрэлхэлгүй асууж, өмнө жилийн оролцогч ах эгч нараасаа санаа зоволтгүй туршлага судлаж байхад буруудах зүйлгүй.
- Жил бүр зохион байгуулагддаг нь франц хэл сурч буй хүмүүсийг идэвхжүүлж, сурах үйл явцыг нь хурдасгах түлхүүр болдогоороо онцлог. Мөн энэ үеэр багш нартайгаа илүү дотносож, тэднээсээ заавар зөвөлгөө авч их зүйл сурч мэдэх нь хамгийн гоё. Франц хэлтнүүдийн тэмцээн оюутны амьдралын минь маш гайхалтай дурсамжийг бүтээж өгч байна.
- Франц хэлийг түгээн дэлгэрүүлдэг баяр. Оюутан залуус дунд ийм гоё өргөн хүрээнд болдог том тэмцээн үүнээс өөр байхгүй.
- Франц хэлтнүүдийн баярт оролцохгүй байвал юу ч сурахгүй. Ер нь бол оюутан залуус гэлтгүй төгсөгчид оролцох ёстой гэж боддог. Ингэснээр өрсөлдөөн ширүүсч, тэмцээн улам чанаржна. Гэвч дүү нарынхаа сэтгэлийг нь мохоохгүй юмсан гэж бодоод дэмжээд байж байна. Хичээхгүй бол өмнөөс чинь ороод шагналуудыг түүчих хүмүүс байна. Та нарт боломж, аз байгаа шүү. /инээв/
- 2019 оны франц хэлтнүүдийн баяраар “10 үгээр наадья” тэмцээнд зохиолоо бичээд, жүжигчилсэн тоглолт хийгээд 1 дүгээр байр эзлээд, Франц улсруу явж байсан удаатай. Оюутнуудыг дэмжиж маш том хэмжээний бэлэг өгдөг нь цаашдын сурах хүслийг нь бадраадаг онцлогтой.
Би франц хэлийг анх 6 дугаар ангидаа сурч байсан. Гэхдээ багш нь олон солигдсон тул анхан шатны мэдлэгтэй үлдсэн дээ. Дараа нь МУИС-д элсэн ороод дөрвөн жил сурах болхоор монгол улсдаа ховор, хөрвөх боломжтой мэргэжил сонгохыг хүсээд орж байлаа. Өөрөө үнэхээр дурлаж сонгосон учир хэцүү санагдаж байгаагүй. Тиймдээ ч нийт 3 удаагийн Франц хэлтнүүдийн баярт оролцоод шагналгүй өнгөрсөн жил гэж байхгүй. Төгсөх жилдээ “10 үгээр наадья” тэмцээнд нэг ая сонсож байгаад, дээр нь тааруулж үг бичээд дуу зохиож байсан. Өөрөөсөө ийм юм гарна гэж төсөөлж байгаагүй ээ. Өөрийнхөө дуртай зүйлээ хэлтэйгээ холбовол илүү дурлаж, амархан сурдаг шүү.
- Миний хувьд Франц хэлтнүүдийн баяр нь бага байхад шинэ жил болохыг догдлон хүлээдэг байсантай адил тийм гоё арга хэмжээ байлаа. Нөгөө талаар жилийн хугацаанд сурч мэдсэн зүйлс минь ахисаныг шалгадаг шалгалт гэж боддог.
- Нөхөрсөгөөр өрсөлдөж сурсан юм болов уу. Ангийхантайгаа өрсөлдөж байгаа боловч бүгд бие биедээ чин сэтгэлээсээ тусалдаг, бусдынхаа үзүүлбэрт хааяа бараг өөрийнхөөсөө илүү анхаарч, яаж гоё болгох талаар хүртэл боддог байлаа шүү дээ.
- Ер нь тэр чигтээ гоё. Оюутан насны минь хамгийн тод дурсамжуудын нэг болсон. Тэмцээн бүр нь өөрийн гэсэн онцлогтой. Жишээлбэл: “10 үгээр наадья” тэмцээн хүний сэтгэлгээний гайхамшгийг харуулж, аливаа зүйлийг олон талаас нь харж, бодож сурсан юм шиг санагддаг.
- Баярыг нэг үгээр илэрхийлвэл “Догдлол”. Жил бүрийн 3-р сарын 20-нд франц хэл, франц хэлтэн орнуудын соёлыг сурталчилан тэмдэглэдэг. Дэлхий дахинд нийт 279 сая хүн франц хэлээр ярьдаг. Чухам энэ л сарыг жил бүр хүсэн хүлээдэг учраас догдлол гэж сэтгэл дүүрэн хэлмээр байна. Монгол улсад 18 дахь удаагаа тус баярыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил онлайн хэлбэрээр явагдаж байгаагаараа их онцлогтой болж байна. Франц хэлээрх дууны тэмцээн, яруу найргийн тэмцээн, цээж бичгийн тэмцээн мөн хамгийн том тэмцээн болох “10 үгээр наадъя” билээ. Учир нь 1-р байрны шагнал нь Франц улсын Парис хот руу аялах онгоцны ирж очих тасалбар гэсэн супер шагналтай байдаг. Маш олон франц хэл суралцаж буй оюутан, залуучууд идэвхтэй оролцдог.
- Тэмцээн өөрөө олон онцлогтой. Хамгийн анх тэмцээнүүдэд оролцож шагналт байранд ороход маш их урам авч байсан. Франц хэлээ үргэлжлүүлэн сурах том сэдлийг өгч билээ. Багш нарын маань баяр хүргэсэн, бахархсан харц ихийг бодогдуулсан даа. Залуусын хэлдгээр энэ баяр бол маш том #challenge гэж ойлгож болно. Франц хэлний түвшин минь хаана явж байна гэдгээ мэдэж авах боломж. Гол нь франц хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх, өөрийнхөө хэр зэрэг байгааг мэдэж авах л том боломж юмуу даа.
- Анх 2011 онд анх баярт оролцож байсан. Тэр үед МУИС-ийн Франц орон судлалын 1-р курсын оюутан байлаа. Багш нар маань энэ баярт заавал оролцоорой, ийм ийм тэмцээнүүд бий гээд л оюутнууддаа анх тайлбарлаж хэлж өгч билээ. Анх удаагаа гэрэл зургийн тэмцээнд 1-р байр, цээж бичгийн тэмцээнд 3-р байр гээд нийт 3 шагнал аваад өвөр дүүрэн бэлэг, шагнал аваад гэртээ ирэх тэр мэдрэмж үнэхээр сайхан шүү. Хүн бүр баяр хүргээд л, тэр тусмаа багш нар маань биднээс илүү их баярладаг.
Ингээд энэ жил тэмцээнд оролцож буй бүх залуучууддаа амжилт хүсье.